Өөрийгөө гээхгүй...

Би цэцэг

21:01 , 2011-10-14 .. Холбоос
Би цэцэг...
Хаа нэгтээ ургасан
Хатаж гандаагүй
Хайрын, аз жаргалын, баяр баясгалангийн бэлгэдэл
Ховорхон нэртэй цөөхөн цэцэгсийн нэг
Би цэцэг...
Анхилуун үнэртэй
Алхам бүрт таарах энгийн цэцэг шиг биш
Тансаг, сайхан, үзэсгэлэнтэй
Тэгээд бас хосоор ургах жамтай
Би цэцэг...
Хэн хүссэн нь тасалчихдаггүй
Хайраар л гэхээс нар, усаар  тэжээгддэггүй
Хамгийн эрхэмсэг
Хатаж гундахыг мэддэггүй
Би цэцэг...


...


Насаар ах залууд насанд хүрэгсдэд

19:33 , 2011-09-21 .. Холбоос
Таныг би "Чи" гэмээр байна
Таны, үгүй ээ чиний дэргэд
Тэнэгхэн хэвээрээ жаахан охин шиг биш
Таны, үгүй ээ чиний учирч явсан бүсгүйчүүдийн адил
     Хөлөө ачин өмнө чинь суугаад, хүйтэн дарс шимэн
     Хурууныхаа өндгөөр хундаганыхаа ирмэгийг илбэж
     Хүдэр биеийг чинь соронзон мэт татаад
     Хөнгөн инээдээр гижигдмээр байна
Нарийн янжуур салаавчилчихаад
Намхан шаахайгаараа наадан хөлөө савчаад
Намбалаг аальгүй төрхөөр түүнийгээ сороод
Надруу ширтэх чиний өмнөөс үлээмээр байна
     Хүүхнүүдийн дуртай, бас чиний дуртай аялгуунд
     Хөмсгөн сарны зөөлөн аялах хэмнэлээр
     Хайрын вальс эргэж, хамт чамт...


Муухай ч гэсэн түүнд...

19:27 , 2011-09-21 .. Холбоос
Хэн нэгнийг зүрх сэтгэлдээ тээлгүй удсан
Хээнцэр үг чамин магтаалд хууртахаа больсон
Хэвийн энэ амьдралдаа дасал болсон
Хорвоогийн өнгөнд гундсан цэцэг л гэлтэй. Гэвч...
     Царайчилж хэн нэгнээс хайр гуйгаагүй
     Бараачилж хэн нэгэнтэй дэр нэгтгээгүй
     Цардмал зам дээр гээгдсэн сувдан ганц ээмэг
     Цагаан архи тэвэрсэн гудамжний хүүхэн.... \2010.3.5\

     
...


Гарчиглахгүй...

19:05 , 2011-09-21 .. Холбоос
Намайг илүү дутуу гоёлгүй чимэггүйгээр
Надад байгаа эгэл даруухан бүхэнтэй нь
Намайг элдэв янзын ааль маяггүйгээр
Надад байгаа унаган төрхтэй нь
     Миний хэн ч ойлгохгүй сэтгэлийн ертөнцөд
     Магадгүй хэн ч ойлгохгүй итгэлийн гүнд
     Миний урьд мэдрээгүй дулаахан энхрийллийг
     Магадгүй хэзээ ч дахин мэдрэхгүй зүрхний догдлолыг
Саран авгай, бидний жаргалд атаархан шагайх
Саравч гэмээр жижигхэн байшингийн хаалттай цонхон дор
Сэрүүхэн салхи үлээх намрын уртхан шөнө
Саваагүй гэнэн охин насыг минь хүлээн авсан
     Таныг тэврэхдээ би дэлхийг тэвэрсэн мэт бардам
     Таныг үнсэхдээ би орчлонг ховсдсо...


Тэмдэглэлийн дэвтрээс...№16

15:25 , 2011-09-21 .. Холбоос
Яруу найраг шиг бороо
Яг л дурлал шиг
Шиврээ бороо шиг тэр найрагт
Сэтгэл минь нэвт норчихлоо 9 он



Тэмдэглэлийн дэвтрээс...№15

15:09 , 2011-09-21 .. Холбоос
Надтай л хамт байх гэж жижигхэн бор шувууд
Нам гүмхэн бодлын минь анир чимээгүйг эвдэн
Надад хэн нэгэн хайртай гэхийг учирлах шиг
Нойтон сормууст гунигийг минь үргээнэ. \2009.6.6\


Тэмдэглэлийн дэвтрээс...№14

15:05 , 2011-09-21 .. Холбоос
Халцарсан будаг нурсан шаврынх нь нүхээр
Хүйтэн хөлхөж жавар хургасан
Арван хэдэн хаврыг надтай хамт үдсэн
Арилж ч амжжагүй дурсамжийг минь хадгалсан
Намхан цагаан байшин минь
Нэг л гундуу
Намайг орхиод явахыг мэдсэн юм шиг. 8.2.1





Тэмдэглэлийн дэвтрээс...№13

14:53 , 2011-09-21 .. Холбоос
Цаг хугацааг хэрхэн дурсах зүйлгүй өнгөрөөснөө мэдээд хэтэвчээ алдсан мэт харамсах боловч хэзээ ч би тэр хугацааг нөхөх гэж хичээдэггүй нь харамсмаар...



Тэмдэглэлийн дэвтрээс...№12

23:47 , 2011-09-20 .. Холбоос

Би түүнд дургүй ээ

Зүүлттэй багны минь цоорхойгоор

Шагайх гэдэгт нь /2007.10.16/




Тэмдэглэлийн дэвтрээс...№11

23:28 , 2011-09-20 .. Холбоос

Сайхан залуус дэргэдүүр

Салхи татуулан зөрөхөд

Сүрчгэнд нь мансуурмаар

Саваагүйтэж араас нь чулуу шидмээр /2007.10.10/




Тэмдэглэлийн дэвтрээс...№10

23:26 , 2011-09-20 .. Холбоос

Сайхан залуус дэргэдүүр

Салхи татуулан зөрөхөд

Сүрчгэнд нь мансуурмаар

Саваагүйтэж араас нь чулуу шидмээр /2007.10.10/




Тэмдэглэлийн дэвтрээс...№9

23:24 , 2011-09-20 .. Холбоос

Гав ганцаараа байхдаа би

Галзуу мэт авирламаар байна

Гагцхүү тэр л үед

Гав дөнгөгүй эрх чөлөөг дур зоргоороо эдэлж 

Хүлээстэй юм шиг тарчилсан

Хүсэл бүхнээ суллаж

Хүлээцтэй юм шиг жүжиглэсэн хэврэг дүрээ мартаад

Бусдын өмнө даршилсан

Бодлоо задалж аагинд нь согтоод

Би бид хоёр бусдын дунд байгаагүйгээрээ байж

Байгаагаараа баймаар байна /2007.10.10/


...


Тэмдэглэлийн дэвтрээс...№8

23:20 , 2011-09-20 .. Холбоос

Гав ганцаараа байхдаа би

Галзуу мэт авирламаар байна

Гагцхүү тэр л үед

Гав дөнгөгүй эрх чөлөөг дур зоргоороо эдэлж 

Хүлээстэй юм шиг тарчилсан

Хүсэл бүхнээ суллаж

Хүлээцтэй юм шиг жүжиглэсэн хэврэг дүрээ мартаад

Бусдын өмнө даршилсан

Бодлоо задалж аагинд нь согтоод

Би бид хоёр бусдын дунд байгаагүйгээрээ байж

Байгаагаараа баймаар байна /2007.10.10/


...


Тэмдэглэлийн дэвтрээс...№7

23:18 , 2011-09-20 .. Холбоос

Эхийн ивгээлтэй зүйрлэх эрдэнийг би олоогүй

Эгэл сүүтэй нь дүйцэх шимийг би хүртээгүй п

Энхрийлэх бүүвэйтэй нь эгнүүлэх эгшгийг би сонсоогүй

Эевэргүү харцтай нь жиших хайрыг би үзээгүй /эхийн тухай шүлгийн хэсгээс.../




Тэмдэглэлийн дэвтрээс...№6

23:16 , 2011-09-20 .. Холбоос

Чив чимээгүй үдэш чамайг би боддогсон

Чийгтэй өвсөн дээр хэвтээд оддыг би аждагсан

Хязгааргүй тэр одод шиг сая сая хүмүүсээс

Хайрт чамайгаа олж учирсандаа би баярладаг

Хааяа хааяа харвах оддыг би ажаад

Хайраа  эрэн нисэх танхилхан үеэ дурсана

Зуны үдэш агаар нь цэвэрхэн залуу хүний сэтгэл шиг

Зууны үргэлжлэл мөрөөдөл нь ариухан яг л анхны хайр шиг

Зуны энэ л үдэш орчлонг дахиж ирэхгүй

Дандаа би залуу явж чамтай энд болзохгүй /2009 Б-ээс/

 


...


Тэмдэглэлийн дэвтрээс...№5

23:14 , 2011-09-20 .. Холбоос

Чаддагсан бол зүрх сэтгэлд чинь шингэж

Чанга дуугаар хайртай гэж хашхирахсан

Даанч чи минь хол байна

Далай шиг баян амьдралын хаана нь явааг чинь мэдэхгүй байна /2009 Б-ээс /




Тэмдэглэлийн дэвтрээс...№4

23:11 , 2011-09-20 .. Холбоос

Чаддагсан бол зүрх сэтгэлд чинь шингэж

Чанга дуугаар хайртай гэж хашхирахсан

Даанч чи минь хол байна

Далай шиг баян амьдралын хаана нь явааг чинь мэдэхгүй байна /2009 Б-ээс /




Тэмдэглэлийн дэвтрээс...№3

23:09 , 2011-09-20 .. Холбоос

Залуухан насны чинь гоёмсог гялбаанд

Цайран гэрэлтэх хяруу болон наадахсан

Замбуулинд эрхэлсэн танхилхан харцанд чинь

Дандаа би уяатай мөнхрөхсөн

Дуу шиг сэтгэлийн гэрэлт диваажингийн

Донын хөх салхинд бүжих жигүүртэн адил

Нарлаг онгон дурлалын чинь хойморт

Намуухан эгшиглэх аялгуу нь болохсон

Найргийн минь утсыг харцаараа чи хөглөж

Нулимсан дунд минь дүрлэгэрхэн инээмсэглэчихээд

Хаашаа эргээд нисэн одовоо. /2009 он Б-ээс /


...


Тэмдэглэлийн дэвтрээс...№2

23:06 , 2011-09-20 .. Холбоос

Тэнэмэл зүрх минь

Чамайг мөргөн зогсох үед

Тэнд би сэтгэлээ гээж орхиж

Амсхийгээд хөдлөх зуураа

Өөрийгөө бас мартаад явчихаж... /2008.05.30/

 




Тэмдэглэлийн дэвтрээс...№ 1

14:08 , 2011-09-20 .. Холбоос

Өөрөөрөө байхсан

Болдогсон бол

Өөрийгөө дуурайж

Жүжиглэхгүйгээр ... /2008.07.17/



Санаж байна...

18:02 , 2011-09-19 .. Холбоос

Чимээгүйг эвдэн бороо зөөлөн шиврэхүйд
Чийгтэй газар мэт хүйтэн дурсамжин дээр хөл нүцгэн гишгэх адил
Чиний тухай бодохын төдийд даарс хүрэх шиг гомдол төрөхөд
Чамаас болж би бороог хүртэл үзэн яднам...
Санаж байна.....





Би тийн ялгал

22:06 , 2011-09-18 .. Холбоос

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Би цэцэг
Насаар ах залууд насанд хүрэгсдэд
Муухай ч гэсэн түүнд...
Гарчиглахгүй...
Тэмдэглэлийн дэвтрээс...№16
Тэмдэглэлийн дэвтрээс...№15
Тэмдэглэлийн дэвтрээс...№14
Тэмдэглэлийн дэвтрээс...№13
Тэмдэглэлийн дэвтрээс...№12
Тэмдэглэлийн дэвтрээс...№11
Тэмдэглэлийн дэвтрээс...№10
Тэмдэглэлийн дэвтрээс...№9
Тэмдэглэлийн дэвтрээс...№8
Тэмдэглэлийн дэвтрээс...№7
Тэмдэглэлийн дэвтрээс...№6

Найзууд