Өөрийгөө гээхгүй...

Гарчиглахгүй...

Намайг илүү дутуу гоёлгүй чимэггүйгээр
Надад байгаа эгэл даруухан бүхэнтэй нь
Намайг элдэв янзын ааль маяггүйгээр
Надад байгаа унаган төрхтэй нь
     Миний хэн ч ойлгохгүй сэтгэлийн ертөнцөд
     Магадгүй хэн ч ойлгохгүй итгэлийн гүнд
     Миний урьд мэдрээгүй дулаахан энхрийллийг
     Магадгүй хэзээ ч дахин мэдрэхгүй зүрхний догдлолыг
Саран авгай, бидний жаргалд атаархан шагайх
Саравч гэмээр жижигхэн байшингийн хаалттай цонхон дор
Сэрүүхэн салхи үлээх намрын уртхан шөнө
Саваагүй гэнэн охин насыг минь хүлээн авсан
     Таныг тэврэхдээ би дэлхийг тэвэрсэн мэт бардам
     Таныг үнсэхдээ би орчлонг ховсдсон мэт ялдам
     Таны дэргэд би бяцхан охин шиг гэнэн
     Тантай цуг байхад зүйрлэх аргагүй гэгээн
Жижигхэн боловч буйдхан тэр өрөөг
Бид диваажин хэмээн нэрлэсэн
Жирийн боловч зүүд мэт тэр өдрүүдийг
Бид хайр хэмээн итгэсэн
     Эр хүнд байдаг гэмээргүй торгон мэдрэмжинд тань
     Энгийн биш эгэлгүй уужим ухаанд тань
     Тэнгэр нурсан ч тулаад зогсох тэнхээнд тань
     Тэнд, тэр хугацаанд өнгөрүүлсэн хором бүрт би шунан дурласан
Энэ өчүүхэн сэтгэлдээ Би танд Хайртай гэж хэлэхийг хүссэн
Энгэрт тань эрхлэхдээ өөрийгөө би гэргий тань гэж төсөөлсөн
Дугуй шаттай ганц өрөөг
Дуулим хорвоод хамтдаа амьдрах гэрэл цацарсан гэрээ гэж мөрөөдсөн
     Гэвч би танд итгэхгүй байх вий гэж эмээсэн
     Гэвч би танд бодлынхоо адил өөрийгөө нээгээгүй шиг надаас холдох вий гэж айсан
     Гэвч таны намайг гэх сэтгэлийг мэдэх ч илүү ихээр шунах вий гэж сэтгэлээ барьсан
     Гэвч таньгүйгээр хичнээн их ганцаардахыг би ойлгоогүй байсан
Хайртай гэдэг ганцхан үгийг
Харьж одсон тэр дурсамжнаасаа
Юунд харамлаа вэ...
Хайртай би танд. хэн нэгнээс хэн нэгэнд ...



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 23 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Би цэцэг
Насаар ах залууд насанд хүрэгсдэд
Муухай ч гэсэн түүнд...
Гарчиглахгүй...
Тэмдэглэлийн дэвтрээс...№16
Тэмдэглэлийн дэвтрээс...№15
Тэмдэглэлийн дэвтрээс...№14
Тэмдэглэлийн дэвтрээс...№13
Тэмдэглэлийн дэвтрээс...№12
Тэмдэглэлийн дэвтрээс...№11
Тэмдэглэлийн дэвтрээс...№10
Тэмдэглэлийн дэвтрээс...№9
Тэмдэглэлийн дэвтрээс...№8
Тэмдэглэлийн дэвтрээс...№7
Тэмдэглэлийн дэвтрээс...№6

Найзууд




:-)
 
xaax