Өөрийгөө гээхгүй...

Насаар ах залууд насанд хүрэгсдэд

Таныг би "Чи" гэмээр байна
Таны, үгүй ээ чиний дэргэд
Тэнэгхэн хэвээрээ жаахан охин шиг биш
Таны, үгүй ээ чиний учирч явсан бүсгүйчүүдийн адил
     Хөлөө ачин өмнө чинь суугаад, хүйтэн дарс шимэн
     Хурууныхаа өндгөөр хундаганыхаа ирмэгийг илбэж
     Хүдэр биеийг чинь соронзон мэт татаад
     Хөнгөн инээдээр гижигдмээр байна
Нарийн янжуур салаавчилчихаад
Намхан шаахайгаараа наадан хөлөө савчаад
Намбалаг аальгүй төрхөөр түүнийгээ сороод
Надруу ширтэх чиний өмнөөс үлээмээр байна
     Хүүхнүүдийн дуртай, бас чиний дуртай аялгуунд
     Хөмсгөн сарны зөөлөн аялах хэмнэлээр
     Хайрын вальс эргэж, хамт чамтай би
     Халуухан жаргалд умбамаар байна
Энгэр задгай даашинзныхаа мөрийг зориуд буулгаад
Эрээн цамцны чинь товчийг нэг нэгээр тайлаад
Эр бор гарт чинь гоо биеэ тэмтрүүлж
Эгшин зуур цэнгэлийн диваажинг үзмээр байна
     Чиний өнгөрүүлсэн амьдралыг бас
     Миний өнгөрүүлсэн амьдралыг, хорвоогийн түмэн өнгийг
     Чамтай би үеийнх юм шиг
     Чацуу юм шиг яримаар байна
Таныг би "Чи" гэмээр байна
Таны, үгүй ээ чиний дэргэд
Тэнэгхэн хэвээрээ жаахан охин шиг биш
Таны, үгүй ээ чиний учирч явсан бүсгүйчүүдийн адил...\2010.3.5\

     


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 23 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Би цэцэг
Насаар ах залууд насанд хүрэгсдэд
Муухай ч гэсэн түүнд...
Гарчиглахгүй...
Тэмдэглэлийн дэвтрээс...№16
Тэмдэглэлийн дэвтрээс...№15
Тэмдэглэлийн дэвтрээс...№14
Тэмдэглэлийн дэвтрээс...№13
Тэмдэглэлийн дэвтрээс...№12
Тэмдэглэлийн дэвтрээс...№11
Тэмдэглэлийн дэвтрээс...№10
Тэмдэглэлийн дэвтрээс...№9
Тэмдэглэлийн дэвтрээс...№8
Тэмдэглэлийн дэвтрээс...№7
Тэмдэглэлийн дэвтрээс...№6

Найзууд




:-)
 
xaax